Эрүүл мэнд

Нийт 6631 мэдээ байна
post thumbnail

Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ

21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн ажлын томилолт өнөөдөр Говь- Алтай аймагт үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн болон улсын 96 байгууллагын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн 57 мянга гаруй иргэнд хүргэж байна. Говь-Алтай аймгийн ар...

post thumbnail

15-49 насны Монгол эрчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жинтэй байна

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна. Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, нөхөн үржихүйн н...

post thumbnail

Дархан-Уул, Ховд аймагт менингококкийн халдварын тохиолдол бүртгэгджээ

Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 02-ны өдөр дөрвөн настай хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн гуравдугаар сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол лабораториор батлагдсан байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж, тухайн аймаг, сумдад хариу арга хэмж...

post thumbnail

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.302 хүрээд байгаа бөгөөд  нийслэлд 11639, орон нутагт 2658 бүртгэгдсэн байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 36 хүн хэвтэ...

post thumbnail

ДЭМБ-аас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээр “Сонсголын өдөр” болгон тэмдэглэж буй. Энэ жил "Бүх хүүхдийн сонсголыг хамгаалъя" уриа дэвшүүллээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байгаа ба 60 орчим хувь нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байгааг ДЭМБ-аас гаргас...

post thumbnail

А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хө...

post thumbnail

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолыг шинэчлэн баталлаа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг сүүлийн шатанд хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар эцэслэн баталлаа. Анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, чиглэл, санхүүжилтийг тодорхойлох 03 дугаар тогтоолоор өрхийн эрүүл мэндийн төвд 56 т...

post thumbnail

ЭХЭМҮТ: Хоёрдугаар сарын 16–22-ны хооронд 126 нярай мэндэлжээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2026 оны 02 дугаар сарын 16–22-ны хооронд 126 бяцхан сахиусан тэнгэр мэндэллээ. Хүйсийн харьцаа: Хүү – 69 Охин – 57 мэндэлжээ.  Мөн дээрх хугацаанд ихэр төрөлт 2 удаа бүртгэгджээ. 

post thumbnail

14-18 насны 3000 суралцагчид чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

Дэлхийн сонсгол хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын ерөнхий газар, “ЭМЖЖ” ХХК-тай хамтран "ENT CARE" аяныг хэрэгжүүлнэ. Энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, политехник коллежийн ахлах ангийн 14-18 насны суралцагч, багш, ажилтан, эцэг эх, а...

post thumbnail

Дээрээс мөс унаж гэмтээх аюултай тул болгоомжилно уу

Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан өндөр барилга, орон сууцны дээврийн цас, мөс хайлж, ойр орчимд явган зорчиж буй иргэдийн дээрээс мөс унах, гэмтээх аюул үүсэж болзошгүй байна. Иймд иргэд та бүхэнд барилга байгууламжийн орчимд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоо, и...