15-49 насны Монгол эрчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жинтэй байна

Aдмин / Эрүүл мэнд

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна. Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жин, таргалалттай, ЕБС-ийн сурагчдын 23.7 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгаа байна.

Таргалалт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [94.252.75.47] 2026-03-05 14:25:51

Монголд спортоор хичээллэх орчин маш муу ,олон цагаа түгжрэлд алддаг,Эрүүл мэндийн талаар бодит мэдээлэл маш сул хөгжсөн,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.