БХАТИХ-ын жилийн чуулган Бээжинд нээгдэв

Б.БУРМАА / Эдийн засаг

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын чуулган гуравдугаар сарын 5-ны өглөө Бээжинд нээгдэв. Найман өдрийн турш үргэлжлэх чуулганы үеэр Хятадын нутаг нутгийн үндэстнүүд болон олон салбарын БХАТИХ-ын 2700 гаруй төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг хянаж, Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, “БНХАУ-ын Экологийн орчны тухай хуулийн төсөл”, “БНХАУ-ын үндэстний эв нэгдэл, дэвшлийг дэмжих тухай хуулийн төсөл”, “ БНХАУ-ын үндэсний хөгжлийн төлөвлөлтийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж, Дээд Ардын шүүх болон Дээд Ардын Прокурорын ажлын тайланг хянан, 2026 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл, төв болон орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэнэ.

БХАТИХ нь БНХАУ-ын төрийн эрх мэдлийн дээд байгууллага юм. Бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжилдэг бөгөөд жил бүр нэг удаа чуулаж, улсын томоохон бодлого, хууль тогтоомж, чухал албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Энэ нь Хятадын ард түмний төрийн эрх мэдлээ хэрэгжүүлдэг хамгийн дээд хэлбэр бөгөөд Хятадын онцлогтой социалист ардчиллын чухал илрэл юм. Энэ жил 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4-р чуулган болж байна.

Хятадад жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог БХАТИХ болон УТЗЗ-ийн БХХ-ны жил тутмын хурлыг "Хоёр чуулган" гэж нэрлэдэг. Хятадын улс төрийн тогтолцооны давуу байдлын төвлөрсөн илрэл болох "Хоёр чуулган" нь ардчилсан зөвлөлдөх, шинжлэх ухааны шийдвэр гаргах замаар эрх баригч намын санал, үндэсний хүсэл зориг, ард түмний хүсэл эрмэлзлийг нэгтгэж, үндэсний хөгжлийн чиглэлийг тогтоодог. Тиймээс "Хоёр чуулган" нь Хятадын бодлогын чиглэл бөгөөд гадаад ертөнц Хятадыг ажиглах чухал цонх юм.

2026 он бол Хятадын Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөний эхний жил юм. БХАТИХ нь 15-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг хянан хэлэлцэх бөгөөд УТЗЗ-ийн БХХ мөн төслийн хүрээнд өргөнөөр зөвлөлдөн, санал дэвшүүлж, үндэсний хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа боловсруулах болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.