Автобусны жолоочийг хүссэн газар нь буулгасангүй хэмээн уурлаж, эд зүйлийг эвдэн цонхоор гарчээ

Aдмин / Хууль

Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж буй зарим иргэн балмад үйлдэл гаргаж байгаа тул соёлтой үйлчлүүлэхийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриалав.

Тухайлбал хүссэн газар нь буулгасангүй хэмээн эмэгтэй жолооч руу уурлан эд зүйлийг нь эвдэж, автобусны цонхоор гарчээ.

Мөн автобусны суудлыг хурц ирмэгтэй зүйлээр зүсэж, урсан бол сар шинийн баярын өдрүүдэд автобусанд бие зассан, бөөлжсөн тохиолдол цөөнгүй гарсан байна.

"Нийтийн тээврийн автобус дотроо олон камертай бөгөөд хяналтын ажил явуулж, суудлын бүрээс урсан иргэн болон цонхоор бууж буй зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдэн асуудлыг шийдүүлнэ.

Автобусны жолоочийг хүссэн газраа зогсохыг шаардах эрхгүй. Жолооч олон хүний амь насыг хариуцан ажиллаж байгаагаас гадна дүрэм зөрчвөл хариуцлага тооцдог" гэж тус газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [203.23.199.221] 2026-03-05 10:08:41

Төлбөртэй албадан сургалт 2 сар. Цахим бүртгэлийг нь хүн шиг болтол хязгаарла. Регистерийн дугааргүй, банкны карт ажиллахгүй золбин нохойн амьдралаар явуул.

Зочин [202.9.46.19] 2026-03-05 06:59:28

ЭНЭ ХҮНИЙ БУРУУ ч ГЭЛЭЭ АВТОБУСНЫ ЖОЛООЧ нар ч ГЭСЭН БАС л ЭВГҮЙ, БАЛМАД ГАРУУД шүү. ЗАМ БӨГЛӨРӨӨД БҮХ МАШИН ТАГ ЗОГЧИХСОН БАЙХАД "БУУГААД ХҮРЭХ ГАЗАР РУУГАА АЛХЧИХМААР БАЙХАД" ХОРИГДОЛ ШОРОН РУУ АЧИЖ ЯВАА ЮМ ШИГ ХЭНИЙ г ч БУУЛГАХГҮЙ ХОРЬЧИРДОГ ШҮҮ!!!

Зочин [188.162.249.135] 2026-03-05 03:14:02

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!

Хариуцлага хүлээлгэснээ гол нь мэдээлээрэйдээ. [103.229.123.97] 2026-03-04 13:28:24

Тэгээд тэр цонхооо гарч зугатсан этгээдийг барьж чадсан юм уу??? Хэн гэдгийг нь мэдсэн юм уу??? Хариуцлага хүлээлгэх юм уу? Энэ л чухал байна ш дээ.

Монгол [176.3.211.46] 2026-03-04 13:17:45

Ийм л Оркууд шүү дэ. Тэнэг балмад зангаа нэг их Лаг аймар гээд бодчихсон. Тэгээд бас олон юм шаардана. Эргүү тэнэгүүд их байх юм да

Иргэн [66.181.189.83] 2026-03-04 12:04:36

ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ МАЛаасаа ч дор амьтхд шүү дээ монголчууд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.