ЦАГ АГААР: Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 6-наас ихэнх нутгаар дулаарна.
2026 оны гуравдугаар сарын 5-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр,Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14…-19 градус.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР






























































Сэтгэгдэл