Онлайн худалдан авалтад зориулсан ээлжит урамшуулал эхэллээ
Голомт банк онлайн худалдааны вэб сайтуудтай хамтран харилцагчдаа урамшуулах зорилгоор буцаан олголттой урамшууллыг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. Харин энэ удаад ээлжит урамшууллаа 2022.05.23-05.29-ний өдрүүдэд WWW.NOMIN.MN-тэй хамтран хэрэгжүүлж байна.
Та урамшууллын хугацаанд WWW.NOMIN.MN вэб сайтын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авахдаа Голомт банкны бүх төрлийн кредит картаар төлбөрөө хийгээд 10%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 150,000₮ ба таны буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа дансанд тань орох болно.

Энэхүү урамшуулал нь зөвхөн 7 хоног үргэлжлэх тул та амжиж онлайн худалдан авалт хийгээд, урамшууллаа аваарай.
WWW.NOMIN.MN-ийн тухай: Тус вэб сайт нь Номин Холдинг ХХК-ийн онлайн худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд Номин сүлжээ дэлгүүрээр худалдаалж буй цахилгаан бараа, хүнс, бэлэн хувцас, гоо сайхан, гэр ахуй зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авах боломжтой. Та Номин сүлжээ дэлгүүрийн салбараар борлуулагдаж буй бүх барааг тус вэб сайтаас 3% хямд үнээр худалдан авах боломжтой. Мөн 89,000 төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалтад хүргэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байна. Та өөрийн хэрэгцээнд бүрэн нийцэхүйц, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг эндээс олно гэдэгт бид итгэлтэй байна.
Харин та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.






























































Автобусны жолоочийг хүссэн газар нь буулгасангүй хэмээн уурлаж, эд зүйлийг эвдэн цонхоор гарчээ
Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
Цалинтай ээжийн 50.000 төгрөгийг нэмэх өргөдөлд 60.945 иргэн гарын үсэг зуржээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
"Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдууллаа
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна