COP30 Б.БАТБААТАР САЙД "ДЭЛХИЙН ДЭД БҮТЦИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАН-2025" НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИЛАА
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурлын (COP30) хүрээнд Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл (CDRI)-аас зохион байгуулсан “Дэлхийн дэд бүтцийн тогтвортой байдлын тайлан 2025”–ын нээлт болон өндөр түвшний салбар хуралдаан өнөөдөр /2025.11.17/ болж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар илтгэл тавилаа.
Монгол Улсын хэтийн зорилго тодорхойлохдоо "Дэд бүтэц нь уур амьсгалд тэсвэртэй, байгальд ээлтэй, ухаалаг газрын харилцааг дэмжсэн байх ёстой" гэдгийг дурдаад НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 4, 5-р хуралдаанаар тогтвортой дэд бүтэц, дасан зохицох дэд бүтцийн тухай тогтоолын шийдвэрийг санаачилж, бүрэн дэмжсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ️сайн бодлого, сайн стандарт, ️байгальд суурилсан ба хосолмол шийдэл, өгөгдөл, эрт сэрэмжлүүлэг, хөрөнгийн менежмент шаардлагатайг дурдав.
Үргэлжлүүлэн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-д туссан дэд бүтцийн зорилтуудыг тайлбарлалаа.
Төгсгөлд нь Б.Батбаатар сайд " UNCCD COP17-ын зохион байгуулагчийн хувьд Монгол Улс тогтвортой, уян хатан дэд бүтцийг газрын ба усны тогтвортой менежментийн (SLWM) урьдчилсан нөхцөл гэж тодотгохыг хүсэж байна. Бид COP17-ыг Риогийн конвенцуудын зорилтуудыг холбож, SLWM-ийн үр дүнг дэд бүтцийн эрсдэлийг бууруулах бодит арга хэмжээ болгон хувиргах (мөн эсрэгээр нь) платформ байна гэж төсөөлж байна. Холбоос нутаг ба усны хагалбар, сүлжээ ба отрын бэлчээр, санхүү ба орон нутгийн нийгэмлэгүүдийг холбосон санаачилгуудыг бүх түншүүддээ санал болгохыг уриалж байна" гэлээ































































Автобусны жолоочийг хүссэн газар нь буулгасангүй хэмээн уурлаж, эд зүйлийг эвдэн цонхоор гарчээ
Цалинтай ээжийн 50.000 төгрөгийг нэмэх өргөдөлд 60.945 иргэн гарын үсэг зуржээ
Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
"Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдууллаа
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна