Турк Улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд хатагтай Фатма Варанктай уулзалт хийлээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд хатагтай Фатма Варанктай /2025.11.17/ уулзалт хийлээ.
Уулзалтаар Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 бага хурлын бэлтгэл ажил, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүллээ.
Уулзалтын эхэнд Дэд сайд Фатма Варанк Монгол Улсыг COP17-г зохион байгуулагч улс болж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ.
Үргэлжлүүлэн, дэд бүтэц, техникийн зохион байгуулалт, хүний нөөцийн сургалт болон логистикийн чиглэлээр Монгол Улсад бүрэн дэмжлэг үзүүлэх талаар Дэд сайд Фатма Варанк дурьдлаа.
Б.Батбаатар сайдын зүгээс, COP17 хүртэл 270 гаруй хоног үлдээд байна. Олон улсын том арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө Турк улсын зөвөлгөө, туршлага чухал гэдгийг онцлов. Мөн COP17-ын үеэр Монгол Улс гурван шинэ санаачилга танилцуулахаар ажиллаж байгаагаа дурьдаад эдгээрт улс орнуудын туршлага чухал гэдгийг тэмдэглэн хэллээ.
Уулзалтын төгсгөлд талууд техникийн түвшний багуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, COP17-ын бэлтгэл ажлын талаар шуурхай мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.






























































Автобусны жолоочийг хүссэн газар нь буулгасангүй хэмээн уурлаж, эд зүйлийг эвдэн цонхоор гарчээ
Цалинтай ээжийн 50.000 төгрөгийг нэмэх өргөдөлд 60.945 иргэн гарын үсэг зуржээ
Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
"Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдууллаа
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна