Газрын тосны үнэ огцом өсчээ

Aдмин / Эдийн засаг

Израил ба АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранд цохилт өгсний дараа нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүссэнээр газрын тосны үнэ огцом өслөө.

Даваа гаргийн өглөө Азийн биржүүдийн арилжаа эхлэх үед Brent маркийн газрын тосны үнэ 13 гаруй хувиар өсөж, нэг торх нь 82.0 ам.долларт хүрснийхээ дараа бага зэрэг буурсан байна.

АНУ ба Израил амралтын өдрүүдэд Иранд цуврал цохилт өгснөөр дээд удирдагч Али Хаменеи болон хэд хэдэн өндөр албан тушаалтан, мөн олон зуун хүн цохилтод өртөн амиа алджээ. Ираны талаас Израил болон Бахрейн, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг Ойрх Дорнодын орнууд дахь Америкийн байгууламжууд руу пуужингаар хариу цохилт өгсөн байна. Түүнчлэн Ормузын хоолойгоор өнгөрч буй хэд хэдэн хөлөг онгоц руу довтолсон нь газрын тосны зах зээлд богино хугацааны тасалдал үүсгэж болзошгүй байгааг шинжээчид анхааруулжээ.

“Ираны талын хариу довтолгоо Ормузын хоолой дахь газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад цохилт өгч өргөжиж байгаа тул газрын тосны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна” гэж ANZ олон улсын санхүүгийн группийн шинжээчид хэллээ.

Ормузын хоолой бол газрын тос тээвэрлэдэг гол сувгуудын нэг бөгөөд дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20 орчим хувь нь түүгээр дамжин өнгөрдөг байна. Үүнээс гадна, Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон түүний түнш орнууд ням гаргийн уулзалтаар олборлолтоо өдөрт 206 000 торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ нь АНУ, Иран хоорондын дайны улмаас үүсэж болзошгүй нийлүүлэлтийн тасалдлыг хэсэгчлэн нөхөх ажээ.

Д.Жаргал


Сэтгэгдэл

Ойрын саруудад гарах өөрчлөлт. Прогноз. [202.126.88.84] 2026-03-03 10:26:03

Иранд улс Америк, Израйль дайтаад байвал улс орнууд Персийн булангаас нефть авах нь ЛӨӨЛИЙ. Тэгэхлээр улс орнууд Орос, Хойд болон Латин Америкаас газрын тосоо холоос авна. Үүнийг далимдуулаад нефть олборлогч болон тээвэрлэгч нар үнээ ХӨӨРӨГДҮҮЛНЭ. Тэгэхлээр Орос, Хятад нь газрынхаа тосны бүтээгдэхүүнийг ӨССӨН ҮНЭЭР Монголд зарна. Тэгэхлээр манай ШТС-үүд бензинийхээ үнийг ӨСГӨНӨ. "Үгүй, тэгэхгүй" гээч.

Процесс эхэлчихлээ. [202.126.88.84] 2026-03-03 10:36:13

Европын орнуудад, ж-нь Германд бензиний үнэ өсөч ШТС-үүд дээр нь машинууд очерлоод эхэлчихлээ гээд мэдээлээд эхэллээ. Үнэ өсөлт эхэлчихлээдээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.