Цэргийн алба хаагчид Гурванзагал сумын малчдад тусалж байна

Aдмин / Орон нутаг

Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол, Гурванзагал сумдад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 40 гаруй цэргийн алба хаагчид ажиллаж, малчдад тусламж үзүүлж байна.

Гурванзагал суманд ажиллаж буй бүрэлдэхүүнийг хошууч Э.Мөнхбаясах ахлан ажиллаж байгаа бөгөөд тэд сумын төвөөс 10–70 километрийн зайд дөрвөн бүлэгт хуваагдан үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цэргийн алба хаагчид цасанд боогдсон зам, давааг нээх, мөн цасанд дарагдсан малчдын өвөлжөө, саравчийг цэвэрлэн гаргах ажлыг тасралтгүй хийж байна.

Энэ жилийн цасны зузаан өмнөх жилүүдийн дунджаас илүү, мөн ихээхэн хатуурсан байгаа нь ажил гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч цэргийн алба хаагчид малчид болон мал сүргийг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор үүргээ үргэлжлүүлэн биелүүлж байна.

Ийнхүү цэргийнхэн орон нутгийн иргэдтэй хамтран ажилласнаар хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд малчдад бодит дэмжлэг үзүүлж, зам давааг нээх, өвөлжөө бууцыг чөлөөлөх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.