Голомт банк “START”-тай хамтран ажиллана
Монгол Улсын мэдээлэл технологийн салбар, стартап эко системийн үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд Голомт банк болон “Start venture builder” компани хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
![]()
“Start” компани нь энтерпренерүүдийг дэмжих, шинийг эрэлхийлэгч, инновацыг хөгжүүлэгч венчур биулдер төрлөөр ажилладаг бөгөөд одоогоор технологийн 9 стартаптай хамтран ажиллаж байна. Эдгээрээс “ Зочил”, “Гэрү”, “Melearn” зэрэг компанийн үйлчилгээ олон нийтэд танигдаж, шинэлэг шилдэг шийдлүүдийг хүргэж байна. “Start” нь ирээдүйд олон улсад нэвтэрч тэлэхүйц бизнес моделийг эрэлхийлж байгаа ба хамтран ажиллаж буй болон бусад стартап компанийг дэмжих, цаашлаад Монгол Улсын стартап эко системийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны хувьд Монгол Улсын мэдээллийн технологийн салбар, стартап эко системийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах болон олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад нь дэмжих зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна.






























































Автобусны жолоочийг хүссэн газар нь буулгасангүй хэмээн уурлаж, эд зүйлийг эвдэн цонхоор гарчээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг хүлээн авч байна
Цалинтай ээжийн 50.000 төгрөгийг нэмэх өргөдөлд 60.945 иргэн гарын үсэг зуржээ
"Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдууллаа
Газрын тосны үнэ огцом өсчээ
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов