Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
Голомт банкны сонгогдсон картаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Линк” бизнес танхимаар үйлчлүүлээд буцаан олголт авах урамшуулал 2023 оноос эхлэн 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Бид хэдхэн сарын өмнө Universe шинэ концепцийн картаа зах зээлд амжилттай нэвтрүүлсэнтэй холбоотойгоор “Линк” бизнес танхимд үйлчлэх буцаан олголттой урамшууллын нөхцөлд өөрчлөлт орууллаа.
Энэхүү урамшуулалд Монголын анхны VVIP зэрэглэлийн карт болох Голомт банкны World кредит карт 100%-ийн буцаан олголт авах нөхцөлтэйгөөр шинээр нэмэгдэж байна. Үүнээс гадна World кредит карт эзэмшигч нь өөрөөсөө гадна +1 хүний хамт бизнес танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй боллоо.
Та “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар зорчих, зочин хүлээж авах, нислэг хүлээх зуураа “Линк” бизнес танхимаар зочлон, тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн үйлчилгээг авахаас гадна хил, гааль, аюулгүй байдлын хяналт шалгалтын үйлчилгээг нэг дор авч тусгай гарцаар үйлчлүүлэх боломжтой. Ингэхдээ 12-аас дээш насны хүн 90,000₮, 4-12 насны хүүхэд 45,000₮-ийн үндсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ төлбөрт хоол зууш, цай кофе, ус ундаа, уух зүйлс өндөр хурдны хязгааргүй интернэт, тамхины өрөө, хүүхдийн өрөө ашиглах төлбөр багтдаг байна.
Голомт банкны VIP ангиллын карт эзэмшигч та урамшуулалд хамрагдаж, 50%, 100%-ийн буцаан олголт авахыг хүсвэл дараах бяцхан санамжтай заавал танилцаарай.
- Та бизнес танхимаар үйлчлүүлэхийн өмнө карт эзэмшигчийн болон зочны boarding pass буюу онгоцны тасалбар, гадаад паспорт, буцаан олголт авах үндсэн картаа заавал шалгуулах бөгөөд карт эзэмшигчийн нэртэй таарч байх ёстой.
- Карт эзэмшигч нь нэг л төрлийн картаар үйлчлүүлэх боломжтой. (Жишээ нь: Танд Amex Gold болон Premier картууд байдаг бол та аль нэг картаа л ашиглах боломжтой гэсэн үг.)
- Төлбөрийг зөвхөн биет картаар төлөх бөгөөд Smart bank, www.egolomt.mn вэбсайт ашиглан төлбөр төлсөн тохиолдолд буцаан олголт авч чадахгүй болохыг анхаарна уу.
- Буцаан олголт 2-3 хоногийн дараа таны дансанд орно.
Яг одоо Голомт банкны картад үйлчлэх олон улсын хэд хэдэн урамшууллууд хэрэгжиж байгаа тул хилийн чанадад зорчиж буй харилцагч та бүхэн гадаадад Голомт банкны картаа идэвхтэй уншуулан төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд амжиж хамрагдаарай.
Хөнгөлөлт урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.

































































Автобусны жолоочийг хүссэн газар нь буулгасангүй хэмээн уурлаж, эд зүйлийг эвдэн цонхоор гарчээ
Цалинтай ээжийн 50.000 төгрөгийг нэмэх өргөдөлд 60.945 иргэн гарын үсэг зуржээ
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
"Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдууллаа
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна
АНУ Иран руу чиглэсэн ажиллагаанд хэчнээн цэргийн хүч оролцож байгаа талаар мэдээлэв
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа
ГХЯ: Зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоон дипломат яриа хэлэлцээг сэргээхийг бүх талд уриалж байгаа