Ираны цөмийн асуудлаарх ээлжит хэлэлцээ боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ, Ираны төлөөлөгчдийн ээлжит шууд бус хэлэлцээ Женев хотод болсон тухай уг уулзалтад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Оманы төлөөлөгч мэдэгдсэн байна.

“АНУ, Ираны төлөөлөгчид мэдэгдэхүйц ахицтайгаар өнөөдрийн уулзалтыг дуусгалаа” гэж Оманы Гадаад хэргийн сайд Бадр аль-Бусаиди онцолжээ. Тэрбээр мөн ирэх долоо хоногт Венад “техникийн түвшний” хэлэлцээ хийнэ гэдгийг мэдэгдсэн байна.

АНУ-ыг уг хэлэлцээнд Дональд Трампын тусгай элч нар болох Стивен Уиткофф, Жаред Кушнер нар, Ираныг Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар төлөөлөн оролцож байгаа юм. Талууд хоёрдугаар сарын 26-ны өглөө, орой хоёр удаа хэлэлцээ хийжээ. Өглөөний уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид “сэтгэл дундуур” байсан хэдий ч орой хийсэн хэлэлцээг Уиткофф, Кушнер нар “нааштайгаар” үнэлсэн байна.

Өглөөний хурлын үеэр Ираны төлөөлөгчид АНУ-тай байгуулах цөмийн хэлэлцээрийн төслийг танилцуулсан гэж Катарын “Аль-Жазира” телевизээр мэдээлжээ.

Тус телевизийн эх сурвалжуудын ярьснаар, Ираны тал уран баяжуулахаа түр хугацаанд зогсооход бэлэн байгаа бөгөөд цөмийн байгууламжаа татан буулгахаас татгалзаж байгаа аж. Ираны эрх баригчид ураны нөөцөө бага түвшинд бууруулах, мөн Олон улсын цөмийн энергийн агентлагийн төлөөлөгчдийг цөмийн байгууламжуудад нэвтрүүлэхэд бэлэн гэдгийн мөн мэдэгджээ.

Д.Жаргал


Сэтгэгдэл

Унтаж, ажиллахын горим нь ийм учраас … [103.229.123.97] 2026-03-02 13:33:51

Нойрноосоо сэрээгүй байна. Манай мэдээллийнхэн Баасан гаригийн үдээс хойш УНТЧИХСАН. Дааваа гаригийн үдээс өмнө манай сэтгүүлчид СЭРЖ Сайн өдрүүдэд юү болсонтой танилцаж, ҮДЭЭС ХОЙШ Л шинэвтэр мэдээ тавьж эхлэнэ. Тэгээд Баасан гаригт буцаад УНТАНА.

Зочин [88.230.50.137] 2026-02-28 16:03:27

Мэдээнүүд их хоцорч гарч убайна. Дэлхийтэй зэрэгцэж ажиллаач! АНУ, Израйль хоёр аль хэдий нь бөмбөгдөөд эхэлчихсэн байхад энэ талаар Монголын аль ч сайтад ганц ч мэдээ алга!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.