Ираны дээд удирдагч АНУ-Израилийн цохилтын үеэр амь үрэгджээ
АНУ болон Израилийн өргөн хүрээтэй цэргийн цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэнийг Ираны төрийн хэвлэлүүд баталлаа.
Уг халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд дэглэм солигдох ёстой хэмээн мэдэгдэж, Америк, Израилийн бөмбөгдөлт долоо хоногийн турш үргэлжилнэ гэж онцолсон байна. Түүний хэлснээр, цэргийн ажиллагааны гол зорилго нь Тегеранд буй засгийн газрыг унагах явдал аж.
Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, өмнөд Иранд байрлах бага сургуулийг онилсон нэгэн цохилтын улмаас олон арван сурагч амь үрэгдсэн байна. Үүний хариуд Иран урьд өмнө байгаагүй хэмжээний хариу цохилт өгч, АНУ-ын цэргийн баазууд, Израиль болон Ойрхи Дорнодын бусад байршлууд руу довтолжээ.
Хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд хүчтэй дэлбэрэлтүүд болж, агаарын тээвэр болон газрын тосны тээвэрлэлтэд ноцтой саад учирсан байбна.
АНУ-ын зэвсэгт хүчний мэдээлснээр, одоогийн байдлаар Америкийн талаас байлдааны улмаас амиа алдсан хүн бүртгэгдээгүй байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдал дээд цэгтээ хүрч, Арабын Нэгдсэн Эмират Улс уг үйл явдлыг Ойрхи Дорнодын “түүхэн мөч” хэмээн нэрлэж, дэлхийн удирдагчид бүс нутгийн тогтвортой байдлыг хангаж чадсангүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ






























































Сэтгэгдэл
Tugs Amgalan [202.126.90.94] 2026-03-03 00:23:21
teneg alnuud pzda
Нүглийнхээ төлөөсийг яаж хийх юм бол оо? [103.229.123.97] 2026-03-01 17:48:44
Энэ хөгшинг охин ба ачтай нь хамт алчих юм аа. Америк, Израйль жинхэнэ алуурчид юмаа. Трамп, Натаньяхүү 2 өөрсдөө 80 хүрч байгаа, адилхан л хөгшчүүл. Тэгсэн мөртлөө тэд буянаа алдаж нүгэлтэн болчих юм. Нэгийгээ алж байж л зорилгопоо хүрэх юм байхдаа???
Зочин [77.161.39.122] 2026-03-03 18:40:30
ичгүүргүй өвгөд вэ
Зочин [202.9.46.4] 2026-03-01 12:04:03
Худал мэдээ