Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд сэтгэл зовнин анхааралтай ажиглаж байна

Aдмин / Улстөр

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, Монгол Улс Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд сэтгэл зовнин анхааралтай ажиглаж байна.

Харилцан халдан довтолж, зэвсэгт цохилт өгөх нь тус бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгоод зогсохгүй, олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах эрсдэлтэй байна.

Холбогдох талууд нөхцөл байдлыг улам хурцатгах аливаа үйлдлээс зайлсхийж, яриа хэлэлцээг сэргээж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яаманд шуурхай штаб байгуулан ажиллаж, бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдтэй холбогдож, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Ойрхи Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байгаа бөгөөд байнга оршин сууж байгаа болон түр хугацаагаар энэ бүс нутагт оршин сууж байгаа иргэд:

  • Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудан;
  • Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
  • Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
  • Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой" гэжээ. .


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.114.233] 2026-03-04 18:50:41

Энд энх тайвны зөвлөлд нэгдсэн асуудал огт хамаагүй. Манайх энэ 3 улстай адилхан сайн харилцаатай учраас хэн нэгнийг нь айхтар шүүмжлэн буруушаах хэрэггүй. Дундыг баримталсан дээрхи мэдэгдэл зөв.

иргэн [103.57.93.103] 2026-03-02 10:32:52

Трампын зөвлөлд гарын үсэг зурж эрх мэдэл нэр төрийн төлөө зүтгэсэн хүмүүс яаж шүүмжлэхэв,Очиж сэргээн босголтонд оролцох уу Хөгийн юм хийх юм даа,

Энэ дайныг манайх дэмжсэн ч юм шиг. Тэнэгтэвш. [202.126.89.160] 2026-03-02 10:57:26

Тэр ч ЁСТОЙ азаартаж, дагалдан баясаж, Зашаа мань хөгийн нүхрүү үсрээд орчихсондоо. Уг нь Монголын Гадаад хэргийн яам түүнийг ийм хөгийн алхмаас хойш нь татах байсан юм. Даан ч тэгээгүй. Бид уг нь Орос, Хятад 2 шиг болгоомжтой байх ёстой байсан юмдаа. Одоо тэгээд Монгол Улс нь АНУ, Израйл 2-ын байгуулсан Энх тайвны зөвлөлд хөөрөөд элсчихсэн. Хөгийн байдалд орчихлоодоо.

Зочин [73.240.33.186] 2026-03-01 14:20:11

mongol gej uls baidhiig medeh ch ugui. zugeer muruuruu muumuu unjuulaad yav battsetseg guai.

Eoeo [38.27.115.23] 2026-03-01 10:28:57

Eleg hoshoochih umaa.odoo ene heden avilgachid anhaaraltai ajiglaad yaahuu?! Gah gah

Зочин [73.240.33.186] 2026-03-01 14:18:43

kkk


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.